service
Мэдээлэл

Үйлчилгээний нөхцөл

Next Service цахилгаан барааны засвар, угсралтын үйлчилгээ үзүүлэх ерөнхий нөхцөл.

Үйлчилгээний хамрах хүрээ

Next Service нь гэр ахуйн болон албан байгууллагын цахилгаан барааны засвар, угсралт, суурилуулалтын үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр үзүүлнэ. Бид Samsung, LG, TCL, Bosch, Beko, Philips болон бусад олон улсын брэндүүдийн эрх бүхий түнш юм.

Дуудлага хүлээн авах

Та манай 7719-9999 дугаарт залгах, эсвэл цахим формоор хүсэлт илгээх боломжтой. Оператор 15 минутын дотор холбогдож, хүсэлтийг баталгаажуулна. Инженерийг тухайн өдөр эсвэл дараагийн ажлын өдөрт хуваарилж хүргүүлнэ.

Үнэ, төлбөр

Эхний оношлогооны үнэ 80,000₮-өөс эхэлнэ. Засвар, сэлбэг хэрэгслийн нийт үнэ нь инженерийн оношилгооны дараа тогтоогдож, үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр ажил эхэлнэ. Бид урьдчилан мэдэгдэлгүй төлбөр нэмдэггүй.

Төлбөрийн хэлбэр

Бэлэн мөнгө, карт, QPay, болон банкны шилжүүлгийг хүлээн авна. Засварын дараа баримт заавал олгоно.

Нууцлал

Таны өгсөн холбоо барих мэдээлэл зөвхөн үйлчилгээний хүрээнд ашиглагдах ба гуравдагч этгээдэд өгөхгүй. Дэлгэрэнгүйг манай нууцлалын бодлогоос харна уу.